Uncategorized

Р.Эмүжин:Төрийн Сумъяабазар төөхөн Оюунбатаас ичээсэй…

Р.Эмүжин:Төрийн Сумъяабазар төөхөн Оюунбатаас ичээсэй… За Хөгжлийн банкны хоёрдугаар анги эхэлсэн шүү дээ. Улс төрийнхөн нь угжаа тэвэрч үлдээд, үйлдвэрлэгч, бүтээн байгуулагчид нь нийгмийн бухимдлыг үүрээд гарах нь тодорхой болсон. Тавилттай жүжгээ эхэлж дэглэхдээ хувийн өш хонзонтой, хуйвалдаанд гардан үгсдэггүй хүмүүсийнхээ өр зээлийг өндөр дуугаар зарлаад, бусдыг нь өчүүхэн илээд өнгөрч байгаа. Хөгжлийн банкны хэлэлцүүлэг я.л.лах дүгнэлт үйлддэг шүүх хурал болох ёсгүй гэдгийг Энх-Амгалангаас эхлээд цөөнгүй хүн анхааруулсан хэдий ч холбоо хөдөлгөөнөөр овоглодог хүмүүс олноороо очиж, үйлдвэр байгуулсан хэдхэн хүнээ хэл амаар доромжилж, гар далайж угтсан гэдгийг анзаараарай. Хөлсний жагсаал олон нийтээс дэмжлэг авахаа больсон энэ үед хөлсний хэлэлцүүлэг хийж хэлбэрддэг болов уу, эсвэл тохиолдол тэгж таарав уу? Цаг хугацаа үүнийг харуулах биз, ямартай ч үйлдвэрлэгчдээ жигшүүлж, улстөрчдийнхөө хул.гайг хаацайлах оролдлого цаашдаа гарах учиргүй юм. Энд зориуд хоёр хүнийг харьцуулах гээд хамаад ирлээ. Нэг нь хотын мээр Сумъяабазар, нөгөөх нь “Промон трейд”-ийн захирал Оюунбат. Сумъяабазар дүүтэйгээ нийлэн цирк цохиж унагаасан. Нийгмийн даатгал, Эрдэнэс тавантолгойн мөнгө зэрэг төрийн нийт 114 тэрбум төгрөгийг хувийн банкиндаа гурван жил байршуулан угааж, буцааж өгөлгүй удтал луу унжсан. Үүгээр ч барахгүй Монголбанкнаас 14 тэрбумыг оны өмнөхөн зээлж, төрөөс авснаа төрд буцааж өгөнгүүтээ “Үндэсний хөрөнгө оруулалтын банк өрөө төллөө, Сумъабазар хэлсэндээ хүрлээ” гэсэн хуурамч PR хуудас болгоноор явуулсан. Одоо болохоор Хөгжлийн банкнаас “Петролиум продакшн” компанийн нэрээр авсан гэх 13 тэрбумын өртэй. Гэтэл Benettoн-ыг анх Монголд оруулж ирсэн Оюунбат гэж энэ эмэгтэй мал амьтны гаралтай хаягдал ясыг дахин боловсруулах технологийг Италиас 10 шахам сая ам.доллараар худалдан авчирч, Эмээлтэд “Промон трейд” компани байгуулсан. Бас Сумъяатай адил Хөгжлийн банкны зээлдэгч. Зүгээр л “Benetton”-оо оруулж ирээд солонгороод сууж байхгүй, Монголд хэрэгтэй үйлдвэр гэж үндэсний үзлээр өвчилж зүтгэсэн байгаа юм. Мал, амьтны гаралтай яс байгалд шингэхдээ удаан, газарт булсан ч, ил хаясан ч ус гол бохирдуулдаг, шувуу, оготно зэрэг амьтны хөл, салхиар дамжин халдварт өвчин тараадаг гээд хор хөнөөл ихтэй. Ийм төрлийн үйлдвэрийг хөгжингүй орнуудын Засгийн газар өөрийн үүрэг болгон байгуулдаг бол манайд төрийн өмнөөс төөхөн энэ эмэгтэй гүйсэн байгаа юм. Хоногт 100 тн хаягдал яс боловсруулан өндөр чанартай бордоо, тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай. За ингээд ялгааг нь хар даа. Төрийн албан тушаал, эрх мэдлээр далимдуулан Хөгжлийн банкнаас хэдэн тэрбумын зээл аваад юу ч хийгээгүй хүмүүс төөхөн энэ хүүхнээс ичвэл таарна. Хэн нь бүтээн байгуулалт хийж, хэн нь бүрэн залилан үйлдсэнийг анхнаас нь ил тод энэ мэтээр хэлээд, үйлдвэрүүдийг нь танилцуулаад урагшлахгүй бол Хөгжлийн банкны дуулиан хөлсний алчуур болоод дуусна шүү. Улс төрийн том тоглолт үүний цаана харагдаж байгаа. Хөгжлийн банкин дээрээ биднийг зодолдож байх зуур ард нь Хаанбанкны 40 хувь 2.8 сая хэрэглэгчийнхээ хамт зууны луйварчинд очиж байгаа мэдээ бий, зуучлагч хамтрагч нь Сумъяабазар гэсэн тандалт ч явж байгааг дурдахад илүүдэхгүй. Нэмж хэлэхэд Хөгжлийн банкны үймээний хөлд үндэсний бүтээн байгуулагчид, үйлдвэрлэгчид хэлмэгдэх ёсгүй. Зээлдэгчдээ үйлдвэр байгуулсан, байгуулаагүй, зээлээ зориулалтаар нь ашигласан, ашиглаагүй…гэхчлэн ангилмаар байна. Хэлээд байгаа шүү, хэт туйлширч байж хэдхэн зүтгүүрээ хэдэн хужаагаар сольчихов доо! Хамгийн энгийнээр хэлье. Үйлдвэргүй Сумъяагийн дансыг хааж даналзлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Харин Оюунбат нарын үйлдвэрлэгчдийнхээ дансыг хаагаад үйлдвэрийг лацадчихвал баахан хүн цалингүй, нийлүүлэлт байхгүй, үйлдвэрлэл явагдахгүй, татвар төлөгдөхгүй…манай олон жил эдийн засаг бичсэн, эдийн засгаар баргийн гишүүнээс илүү мэргэшсэн сэтгүүлчид энэ асуудалд тууштай, туйлбартай хандаасай гэж би хувьдаа хүсч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *