Uncategorized

МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ХАМБА ЛАМ Д.НАЦАГДОРЖ:👉Монголчууд бид амны билэгийг дээдэлж бодож ирсэн. Гэтэл одоо амнаасаа өөрт гай тарих муу үгсийг юман чинээ бодолгүй гаргадаг болж.

МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ХАМБА ЛАМ Д.НАЦАГДОРЖ:👉Монголчууд бид амны билэгийг дээдэлж бодож ирсэн.Гэтэл одоо амнаасаа муу үгийг юман чинээ бодолгүй гаргадаг болж. Энэ амнаас гаргаж байгаа үг өөрт хэрхэн нөлөөлдөг вэ?👉Хүний бие, хэл, сэтгэлийн үйл хэмээх гурван хэмжээсээр бүх үйл үйлдэл нь бичигдэж, үйлийн үр болон хадгалагдаж байгаа. Хэлээрээ ярьсан сайн сайхан үг болгон сайныг дагуулдаг. Муу үг болгон муугийн үр дагаврыг өөртөө дууддаг. Тэр ч утгаараа бурхан багш бие, хэл, сэтгэлээр хийсэн үйлээ өөрөө эдэлдэг хэмээн айлдсан. Бидний хэлний үйлээр хийсэн үгийн хариу өнөөдөр ч сайн, муугаараа хариу нь ирж болно. Эс бөгөөс энэ яваа насны аль нэг өдөр, эсвэл хойт төрөл, үр хойчид ирэхийг үгүйсгэхгүй. Бүх хүний үйлийн үр бичигдэж байгаа. Эх сурвалж: “Who am i?” сэтгүүл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *