Uncategorized

ӨӨPӨӨСӨӨ НAЙМAН НAСAAР ЭГЧ БYСГYЙТЭЙ ГЭPЛЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ? ЭЭЖ AAВ МИНЬ XOPИГЛОЖ ӨӨР XYHТЭЙ HИЙЛXИЙГ ШAAPДАЖ…

Би 25 настай залуу байна. Өөрөөсөө найман насаар эгч эмэгтэйд дурлаж хайртай болсон. Насаар эгчмэд бүсгүй гээд хайр сэтгэлийнхээ төлөө зүгээр хараад суулгүй түүнийг өөрийнхөө эмэгтэй болгож чадсан.Уулзаж болздог болсоноосоо хойш нэг их удалгүй бид хоёр тусдаа гарч хамтдаа амьдрах болж амьдралаас авч болох бүхий л аз жаргалыг түүнээсээ амсаад дэндүү жаргалтай байсан цаг саяхан.Өглөө сэрэхэд халуун хоол цай, цэвэрхэн хувцас хунар угтаж халамж хайраар дүүрэн дэндүү халуун дулаан уур амьсгалтай гэр орон, дэндүү өнгөлөг амьдрал бидэнд байсан.Гэвч манай ар гэрийнхэн насаар чацуу үеийн бүсгүй олдохгүй байгаа биш өөрөөсөө олон эгч хүнтэй хамт амьдарлаа гээд хэл ам, хэрүүл тэмцэл маш их хийж бид хоёрт салж харилцаагаа дуусгахаас өөр сонголт үлдээгээгүй гэж хэлж болно.Ингээд гэр бүлийнхээ маш их дapамт шахалтны улмаас хайртай хүнээсээ салсан. Ингэж явсаар гэр бүлийнхнийхээ хүссэн ёсоор өөрийнхөө үеийн охинтой үерхэж, аав ээж маань ч дэмжиж нэг нэгнийхээрээ орж гарч явсаар хамтын амьдралаа зохиосон.Энэ үеээс л миний энэ зовлонт амьдрал эхэлсэн дээ. Нэг гэрт орсоноос хойш тэр байнга л гадуур дотуур гарна, шөнө орой болж байсан ч хамаагүй шоудана. Тэгээд л хар шөнөөр үнэртүүлчихсэн ха ламцуу хүн л гэртээ орж ирнэ.Дээрээс нь маш их нойртой өдрийн талыг бол унтаад өнгөрөөчихнө. Би тэгээд л айл гэрийн эзэгтэй эмэгтэй хүн шиг гэр орон цэвэрлэж, хоол унд хийсээр өдрийг барна.Ядаж зарим өдөр нь ээлжлээд гэрийн ажлаа хийж байя гээд ганц өдөр л гараа хумхиад зүгээр суухад гэр орон авах юмгүй заваан болж хувирна. Би л гараа хөдөлгөхгүй бол манай гэрт ялаа ч тоож орохооргүй бохир заваан болчихдог.Халамж хайр гэж зүйлийн талаар бол бүр яриад ч хэрэггүй ээ. Өмнөх амьдралтайгаа, өмнөх бүсгүйтэйгээ харьцуулаад ч тэгэж санагдаж байж магадгүй. Гэхдээ өмнөх амьдралаас минь асар их зөрүүтэй байгаа болохоор өмнөх амьдралтайгаа харьцуулж бодохгүй байхын ч арга алга.Би л энэ гэрийн эхнэр, үйлчлэгч, тогооч, зарц, эр нөхөр гээд бүх зүйлийг ганц бие хүн шиг л амжуулж явсаар нилээн хугацаа өнгөрчээ. Авчирсан мөнгөөр минь хиймэл хумс, хиймэл сормуус гээд ерөөсөө эмэгтэй хүний хэрэглэж авч болох бүх л юманд үрж зарцуулдаг.Гэхдээ ихэнх нь л мөнгөө үрж ядсан хүний авах амьдралд хэрэг болохгүй дэмий зүйлс. Гэр орондоо зарцуулна, хоол ундаа авна гэсэн ухаан түүнд даанч байхгүй. Би ч яахав эмэгтэй хүн юм даа, гоёж гангалах ёстой гэж бодоод өөрт нь ганц үг ган хийж үзээгүй өдий хүрсэн.Хамгийн гол нь гэртээ, гэр бүлдээ надаас авсан мөнгөө ч, өөрийнхөө цалинг ч сохор зоос зарцуулахгүй байгаад л бүх учир байгаа юм. Наргиж цэнгэж гадуур явах дуртай ч намайг хуурч байсан удаа бол байхгүй.Байхгүй гэж боддог. Гэр бүлээс гадуурх явдал суудлын хувьд бол тийм зүйл гаргахгүй гэж итгэдэг. Тэр нь л түүний давуу тал юм уу даа. Гэхдээ ингэж их гадуур дотуур явж ууж идэж байгаа хүн нэг л өдөр ухаанаа алдахыг би үгүйсгэхгүй ээ, дотроо бас бага зэрэг эмээж л байна.Өмнөх хамт амьдарч байсан эгчмэд бүсгүйгээ хаана юу хийж яваа бол, хэр амьдарч байгаа бол гээд хаяа сураг тавихаар одоо нэг залуутай үнэхээр аз жаргалтай сайхан амьдарч байгаа бололтой байдаг.Миний эдлэх байсан жаргалыг өөр нэгэн азтай залуу эдлээд хүртээд явж байгаа гэж бодохоор би одоогийнхоо амьдралтай харьцуулж бодоод байж сууж чадахгүй үxчихмээр л санагдах юмаа.Ганц л зүйл та бүхнээсээ асууя. Гэрийнхээсээ тангараг тасраад ч болтугай өөрийн хайртай эмэгтэйгээ эргүүлж авах уу. Тэр минь ч, би ч хэн хэн нь хоёр талд үр хүүхэдтэй болоогүй байгаа болохоор л ингэж бодож байгаа юм шүү.Ямар нэг хүүхэд өнчрөх асуудал бол байхгүй. Харин бид хоёрын хэн нэг нь хүүхэдтэй болчихвол надад буцаж явах зам байхгүй гэдгийг би маш сайн мэдэж байгаа. Тийм болохоор жинхэнэ хайраа тэр чигт нь алдчихвий гэдгээс маш их айж бас яарч байна.Эсвэл ээж аавынхаа үгэнд ороод, үеийнхээ бүсгүйтэй насан туршдаа энэ хөлдүү амьдралаараа амьдрах уу.Надад одоо ирээдүйн амьдралдаа итгэх ч урам алга дөө. Энэ талаараа асууж зөвлөлдөх нэг ч хүн надад байхгүй болчихоод байна.Тийм болохоор элдэв бусаар хэлэлгүй үнэтэй зөвлөгөөгөө харамгүй хайрлаач та бүхэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *