Uncategorized

Өглөө болгон заавал уншиж байх ёстой 4 итгэл буяны хүч дуудна хадгалаад аваарай

Хэрэгтэй тарни ном.1. Дөрвөн итгэл. Лама ла жавсү чи о Санжай ла жавсү чи оЧой ла жавсү чи оГэндүн ла жавсү чи о Бурханы шашинтан хүний өглөө болгон заавал уншиж байх ёстой мөргөлийн уншлага.2. Санжай чой дан цогжи цог нам лаЖанчүв бардү дагни жавсү чи Даг ги жин сог жива дэдаг гий До ла панчир санжай дүвбар шогхэмээх урилгыг уншиж, бодь сэтгэл үүсгэн дараа нь бурханы элдэв ном гүрэм, тарнийг уншваас хийсэн буяны хүч, адис жанлавих байдаг болой.”Насан Цаглашгүй” хэмээх Цэнд-Аюуш бурхан нь санскритаар Амитаюс эсвэл Амитаба /Монгол хэлнээ сунжирсан дуудлага нь Аминдаваа эсвэл Авид/ , төвөд-өөр Цэ-багмэд (Монголчууд Цэвэгмэд гэж дууддаг) хэмээн алдаршсан. /Цэнд, Аюуш зэрэг дээрхи бүх нэрс угтаа 1 л бурханы алдар юм./Аюуш бурхан бадмаараг эрдэнийн улаан өнгөт лагшинтай, амирлангуй дүртэй, нэг нигүүрт, хоёр мутраа тэгш агуулан насны бумбыг галбирваасан модоор чимж барьсан, үсээ жинсэлж боосон, торгон цээживч ба хормогчтой, эрдэнэ хэлхсэн титэм, сонорын чимэг, хүзүүний чимэг, хоолойвч, хөл ба гарын бугуйвч, сугавчлуур тэргүүтэн чимэгтэй, гэрэл цаглашгүй цацарсан, очир завилгаагаар лянхуан саран дэвсгэрт залардаг. Хүний амьдралд аз жаргал, насан хутгыг оршоогч гадаад үйлийг эрхэмлэн зохиогч “Үйлдвэрийн үндэс” буюу “Жажүд” ёсны , цэцгийн язгуурын амирлангуй Ядам юм. Мутартаа залсан алтан бумбат рашаан нь үхэлгүй мөнх насыг, галбирваас зандан мод нь мөнх амьдралыг билэгдсэн бөлгөө. Цэвэгмид бурханыг шүтэгч хэн бээр:”Жигдэн дэнби зову Цэбагмэд Дүймин чива малүй жомзад жинГонмэд дүгнал жүрвэ намжи жав Санжай Цэбагмэд ла чанцал ло” хэмээн гурвантаа мөргөл үйлдээд түүний зүрхэн тарни “Ум ама рани зиваан дэей суухаа” үүнийг 108 удаа урь.Сүсэглэн залбирсан шавь нарынхаа оройн тэргүүнээСүр жавхлант Цэвэгмид бурхан бээр баясгалантай оршигтун.Язгуур үндэсний лам дээдэс нугууд бээр адистидлан соёрхоо.Түмэн олон шавь биднийхээ биеийн өвчин, сэтгэлийн зовлон тэргүүтэн,Түйтгэр барцад, гадна дотны харшлах нөхцөл бүгдийг амирлуулан,Сайн хувь, насны буян хишиг, цог барилдлагын чуулганыг Сайтар түгээн хотол төгсөөр арвижуулан дэлгэрүүлж соёрхоо.Ахуй үесийн сайн буяны хүчээр диваажинд төрөхүй хийгээдАль санасан бүгд бүтэн, бурханы хутгыг түргэнээ олоход атистидлан соёрхо.Аврал итгэлт Цэвэгмид бурханы “Ум”-ын гэрэл, рашааны хур бээр Ашид шавь нарынхаа бие, хэл, сэтгэлнээ шингэх болтугай.”Ум базар рагша рагша” хэмээн залбирал үйлдэх амой.Тарни: “Ум намо багаа барийдий Авирмэдаа Аюурзанаа сувааний сизда зоро заяа аринза дата гади арилдий самниг самбудиа дадаяата, ум бунияа бунияа, маха бунияа, Авирмэдаа бунияа Авирмэдаа бунияа занаа самбару ваацэдий. Ум сарва сам гаарий баарий сэдадий, махани вари барий суухаа” хэмээн энхүү 108 нэрс үгсийг хэн бичвээс, бичүүлвээс, нэрийн төдий сонсвоос, урьж уншваас, гартаа барин үйлдвээс таван завсаргүй цөвүүн цагийн үйлс нь огоот арилж найман түм, дөрвөн мянган номын цогцсыг үйлдсэн үйлдсэний хутгыг оршоосон болъюу. Амьтны сүмбэр уул мэт овоорсон нүгэл хилэнцийн цогцос нь огоот арилах болъюу. Ад шулмас чөлөө хаалга эрвээс чөлөө хаалгыг олон зугтах болъюу. Аль дивангарын олон мянган бурхад гараа сунган татан авч бурханы улсад одуулж соёрхъюу хэмээн ерөөлийг талбиж гагцхүү саармаг цэцэн хийгээд алгасангуй найдангуйгаар бүү сэтгэгтүн хэмээсэн бөлгөө.Цэвэгмид бурхан шарагчин могой, цагаан луу, харагчин могой, улаан бич, шарагчин гахай жилтний хамт мэндэлсэн бурхан, цагаан морь, шар бар, улаагчин гахай, хар луу, хөх бар жилтний үйлс бүтээх бурхан гэдэг ч хүн бүр нас буянаа даатган тахисаар ирсэн уламжлалта.Цэвэгмид бурханыг шүтэхүйн үйлийн эх нь насны авшиг хүртэх ёс юм. Насны авшигийг би бээр анх багшаасаа, дараа нь Далай багшаас Энэтхэгийн Бодьгаяад хүртсэнээ их хувь зохиол хэмээн залбирч явнам.Цэвэгмид бурханыг Манал, Цагаан дарь эх бурхадтай Дарь эхийн мандалд найруулан өдөр бүр тасралтгүй шүтвээс насан хутаг оршдог учиртай гэж багш минь айлдсансан.Залбирал ба тарнийг өглөө, өдөр, орой гурвантаа уншиж үйлдвээс насыг зөв хураадаг гэдэг. Нас хураах гэдэг таалал төгсөх агшин юм. Хөлөөс барин эцсийн амьсгал хураах хүртэл ухаан саруул аваас зөв хураах гэнэ. Толгой барин амьсгал хураах хүртэл ухаангүй байхыг буруу хураах гэнэ. Дороос хурааж буй агшинд багшаа орой дээрээ залах ёстой юм даа хэмээдэг бж билээ.Манай багш Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн харъяат Боржигон овогтой Лувсандорж буюу Жамба хэмээн алдаршсан буянт буурал арван долдугаар жарны гал хулгана жил 90 насны сүүдэр зооглож суугаараа жанч халж сүсэгтэн олноо гайхшруулж билээ. Номын адис жинлав оршихуйн учир энэ ажгуу.

ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛАХ ЗАЛБИРАЛ Үрийн хутаг олж алтан хэвлийдээ үүтгээд
Үнэн сэтгэлээс баясан алхах гишгэх бүртээ Газар дэлхий доргих мэт нэн зовиурыг эдлэвчиг
Гарах үрийнхээ төлөө хайраан ивэлгэн энэрсэн Ачлал тодорхой ижийдээ амгалан энхийг хүсээд
Ач хариулахын тухайтад алгаан хавсран наминчилмуу Аръяабал бурхан минь алтан мутраар адилслаад
Аяа, хонгор ижийд минь жаргалыг өгөн соёрх оо Гэрэлт нинжийн орон алтан хэвлийдээ тээгээд
Гэнэт гэнэт огиж дотор нь муухайрах бүртээ Алаг нүд нь эрээлжлэн, толгой түрүй нь эргэвчиг
Ангарай үрийнхээ төлөө бие сэтгэлээн хатамжилсан Энэрлийн дээд ижийдээ энх амгаланг хүсээд
Эхийн ачийг хариулах эрдэнийн тарнийг уншмуу Энэрэлт олон бурхад минь эрдэм юундаа багтаагаад
Эвий, хонгор ижийд минь жаргалыг өгөн соёрх оо Тамир тэнхээ алдан асар ихээр шаналаад
Таван цул, зургаан сав салж байх шиг өвдөвч Энхрий үрээ төрүүлэхийн элбэг хайраар бялхаж
Энэлэн зовлон бүхнийг амь хайрангүй туулсан Ивэлсэн хайр ижийдээ их амгаланг хүсээд
Ийм ачийг хариулахыг алхам тутамдаа шамдмуу Ивээлт бурханы тусаар илэрхий увдис бүрдэж
Ижий минь авралд нь багтаад ихэд жаргаланг олог ээ Төрүүлсний дараа өсгөх гэж нойроо хугаслан өндийж Төгрөг сарны доор өчнөөн шөнө хөхүүлээд Рашаан лугаа нөхчисөн ангир уургаар тэтгэхдээ
Амин биеийн зүдэргээг үл хайхран энэрсэн Агуу гайхамшигт ижийдээ амар амгаланг хүсээд
Ачлал юуг нь хариулах арга чаргыг хаймуу Амьтны тусыг бүтээгч сайн цагийн бурхад минь
Аяа, миний ээжийд асар жаргаланг өгөг ээ Дэлбээт замбага цэцэг шиг гэрэлт үзэсгэлэнг цацруулах
Дэндүү залуу насныхаа тунсаг яруу гоог Сайхан үрийнхээ сэтгэл рүү сав саваар юүлээд
Санчиганд нь буурал суун магнай нүүр нь үрчлээтсэн Хайрын далай ижийдээ хамгийн сайхныг хүсээд
Хариу ачлалын номыг шад шадаар бичмүү Хамгийг болгоогч бурхан минь авралд юундаа багтааж
Хайртай хонгор ижийг минь насад амгалангаар соёрх оо… хэмээгсэн үүнийг яруу найрагчийн хэтийдсэн алдрыг өөрийн биед хуурмагаар нөмрөгч өчүүхэн доорд шүлэгч П.Нямлхагва би бээр агаар сансарт дүрсээн хураасан ч аху сэтгэлд амгалан тунгалаг дүр нь мөнх, ачлал тодорхой ээжийнхээ хойдын буянд зул болгон “Бурхан багшийн их дүйчэн өдөр”-өөр бичиж өндөрлөв.

ЛХАЛАВЫН ДҮЙЦЭН БУЮУ БУРХАН БАГШ ТЭНГЭРЭЭС ЗАЛАРСАН ЭРХЭМ САЙН ӨДӨР
Намрын сүүл сарын хуучдын хорин хоёрын эл өдөр Бурхан багш орноос заларсан эрхэм сайн өдөр бөгөөд хүмүүн өөрийн сэтгэлийг огоот засаж,буянаа хотол чуулган хураах болтугай.Бурхан багшийн дөрвөн их эрхэм сайн өдрүүд нь:
1. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс арван тавны өдрүүд “Бурхан багшийн рид хувилгааны дүр үзүүлсэн эрхэм сайн өдөр”
2. Зуны эхэн сарын шинийн арван таванд “Бурхан багш эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн эрхэм сайн өдөр” 3. Зуны адаг сарын шинийн дөрвөнд “Бурхан багш номын хүрд анхлан эргүүлсэн эрхэм сайн өдөр”4. Намрын адаг сарын хуучдын хорин хоёронд “Бурхан багш тэнгэрийн орноос заларсан эрхэм сайн өдөр” эдгээр болой.Өлзий хутаг орших болтугай.Эрхэм_та_бүгдийн_амар_мэндийг_ирье.🙏 БУРХАН БАГШ ТЭНГЭРИЙН ОРНООС ЗАЛАРСАН (ЛХАВАВ ) ДҮЙЧЭН. Намрын сүүл сарын шинийн 22нд буюу 2022 оны 11-р сарын 15-нд “Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” тохиож байна. Бурхан багш 33-н тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар Сүмжү-засүмжийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33-н тэнгэрийн орноос эргэж Замбуу тивд залран ирсэн хэмээдэг. Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг, жилд тохиох дөрвөн их дүйчэн өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ.Энэ хорвоод эрдэнэт хүмүүний төрөлд хүргэн элбэрэл хайраараа тэтгэн өсгөсөн ижий шиг ачтан хаа байх. Эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр. Ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд хичээх өдөр юм.Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих , цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан “Эцэг эхийн ачийг хариулах” судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *