Uncategorized

Хамгийн шилдэг хөдөлгөөн бол ХӨЛС ГАРГАХ ТӨДИЙ АЛХАЛТ юм

Хамгийн шилдэг хөдөлгөөн бол ХӨЛС ГАРГАХ ТӨДИЙ АЛХАЛТ юм.Ер нь бол 5-6км/ц хурдаар алхана гэсэн үг.Өдөрт 30-40 минут алхаарай.Энэ үед зүрхний ачаалал бага зэрэг нэмэгдэж,биеийн дулаан үүснэ (тунгалаг,цус,мах,өөх,яс,чөмөг,дусал)гээд бүх тамирын галын илч идэвхэждэг. Энэ халалт илчийн нөлөөгөөр судсанд үүссэн бадган салс,өөх хайлж барагддаг(цусан дахь холестрол,муу өөх тос).Ямар нэгэн өвчний улмаас эрчимтэй хөдөлгөөн хийж чадахгүй тохиолдолд хөлс гарах төдий л алх.Зүрх судасны эмгэгийн үед таны зүгээс өөртөө хийж болох хамгийн чухал эмчилгээ бол энэ.Судасны эрүүл байдал хангагдаад,цусны урсгал чөлөөтэй болсноор тархи,захын эрхтний цусан хангамж сайжирна. Цусны даралт ихсэх,харвалт,зүрхний шигдээс гээд алтан аминд хүрдэг өвчнүүдээс хөлс гаргах төдий алхсанаар сэргийлж чадна. Үүнээс наана.👉Оюун ухааны төвлөрөлт сайжирна.👉Нойргүйдэл сайжирна.👉Залхуурах,нозоорох хэвийн болж бие хөнгөрч идэвх үүснэ.👉Сэтгэл санаа өөдрөг болж эрч хүч үүснэ. 👉Үе мөчний бат бөх чанар хангагдана.Ерөөсөө доорх хоёр зүйлийг л амьдралдаа хэвшүүлчих,эхний удаа тэгээд л болоо🙏1.Ширгээсэн ус сайн уу.2.Хөлс гаргах төдий алх 👌Эх сурвалж:УАУ-ны их эмч,Сэтгэл судлаач Б.Батчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *