Uncategorized

Найман Манал бурхандаа ажил үйлсээ даатгаарай

Алтан өнгөт, авралыг өгөгчийн чагжаатай Найман ерөөл бүтсэн хоёр чуулганы цогоор жавхлант Бусдаар үл чадагдах орны цог болсон Сайн-Алдар Огоот дуурсгагч цог дор мөргөмүй. Алдрын цэцэг дэлгэрээд асар арилсан дор Лагшин найргийн үр бүрдсэн үзэсгэлэнт лагшинтай Алин бээр үзэн сонсоод дурдахуйн цог болсон Сайн-Алдар Огоот дуурсгагч цог дор мөргөмүй. Лагшингийн өнгө шар, дээдийг өгөгчийн чагжаатай Найман ерөөл бүтсэн хоёр чуулганы цогоор жавхлант Эрдэнэ төгссөн орны цог болсон Эрдэнэ сараны өлмий дор мөргөмүй. Эрдэнэ, саран хийгээд лянхуагаар сайтар чимээд Мэдэгдэхүүн бүхэн дор мэргэний айлдал дэлгэрсэн Далай мэт гүнзгий тааллыг эрхшээгч Дуун-Эгшигийн хааны өлмий дор мөргөмүй. Замбуун алтан мэт, номыг үзүүлэгчийн чагжаатай Дөрвөн ерөөл бүтсэн хоёр чуулганы цогоор жавхлант Хүжсээр огоот дүүрсэн орны цог болсонСайн-Алтан Хиргүй үзэгдэл дор мөргөмүй. Замбу мөрний алт мэт гялалзсан өнгөт Мянган нарнаас ч үлэмж сүр жавхланг бадруулагч Хир үгүй алтан суварга мэт лагшинтай Сайн-Алтан Хиргүй үзэгдэл дор мөргөмүй. Лагшингийн өнгө улаан цайвар, тэгш агуулсан чагжаатай Дөрвөн ерөөл бүтсэн хоёр чуулганы цогоор жавхлант Гаслангүйн орны цог болсон Гаслан-Үгүй Дээд цог дор мөргөмүй. Гаслангаас нөгчсөн, амарлингуй, дээд амгаланг эрхшээгч Амьтны гурван хорын зовлонг амарлиулаад Зургаан зүйл амьтны итгэл хийгээд цог болсон Гаслан-Үгүй Дээд цог дор мөргөмүй.Лагшингийн өнгө цагаан улаан, ном үзүүлэгчийн чагжаатай Дөрвөн ерөөл бүтсэн хоёр чуулганы цогоор жавхлант Номын дуаз орны дээд болсон Номын-Алдар Далайн эгшиг дор мөргөмүй. Номын их дуугаар чандын эсэргүүцлийг дарагч Далай мэт гүнзгий зарлигийг эрхшээгээд Амьтны зовлонг хоцроолгүй амарлиулан зохиогч Номын-Алдар Далайн эгшиг дор мөргөмүй.Шүрийн өнгөт, дээдийг өгөгчийн чагжаатай Дөрвөн ерөөл бүтсэн хоёр чуулганы цогоор жавхлант Эрдэнэ далайн орны цог болсон Илэрхий-Айлдагч хаан түүн дор мөргөмүй. Гүнзгий номын оюун үлэхүйеэ бэрхийн тааллаар Асар арилсан номын төв дор цэнгэн зохиогоод Хоцроолгүй мэдэгдэхүүнийг илт болгоогч Илэрхий-Айлдагч хаан түүн дор мөргөмүй. Лагшингийн өнгө хөх, дээдийг өгөгчийн чагжаатай Арван хоёр ерөөл бүтсэн хоёр чуулганы цогоор жавхлант Биндэръяан гэрэлт орны цог болсон Отчийн хаан түүн дор мөргөмүй.Бүхнээ тэгш нигүүлсэгч Ялж төгс нөгчсөн Нэрийн төдийг нь сонсвоос муу заяаны зовлон арилагч Гурван хорын өвчнийг арилгагч Манла бурхан Биндэръяа-Эрдэнийн гэрэлт дор мөргөмүй. Алтан өнгөт, газар дарагчийн чагжаатай Тансаг нигүүлсэхүйт их хичээнгүйн хүчээр Үл алзагч ертөнцийн орны цог болсон Дээд удирдагч Шагжаан охь дор мөргөмүй. Мэргэн арга нигүүлсэхүйгээр Шагжаан язгуурт мэндлээд Бусдаар үл чадагдан, шулмасын өмгийг дарагч Алтан Сүмбэр уул мэт жавхлант лагшинтай Шагжаан хаан түүн дор мөргөмүй. Гэмээр эс хиртсэн лагшингийн өнгө цагаан Туулсан бурхнаар тэргүүндээ чимэгт Нигүүлсэхүй мэлмийгээр амьтнаа болгоогч Нүдээр-Үзэгч дор өчирлөгийг талбимуй. “Ум Мани Бадмэ Хум” Буян үүгээр түргэнээ би Эрхэт Нүдээр-Үзэгчийг бүтээх болж Нэгэн амьтныг ч хоцроолгүй Түүний газарт байгуулах болтугай.Таныг магтаад өчин залбирсны хүчээр Би тэргүүтэн хаана оршсон газрын зүг тэнд Өвчин, үгээгүй, хэрүүл тэмцэл амарлиад Ном хийгээд өлзий хутаг дэлгэрэх болгон адистидла

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *