Uncategorized

Даралтыг ганцхан цэг дээр дарж бууруулах боломжтой. Бусад даралт буулгах хялбар аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

. Даралт ихэсч, толгой өвдөж, хөших үед дараах аргуудаас туршаад үзээрэй. Эдгээр аргууд нь эм уухгүйгээр даралтыг үр дүнтэй буулгадаг гэнэ.

Хуруун дээрхи онцгой цэг

Онцгой цэг маань дунд хурууны өндгөнд байрладаг ба маш өвчтэй цэг. Энэ цэг дээр нэг минут дарахад бүх өвчин нисэн одно. Өөрөөр хэлбэл, даралтыг маш хурдан буулгахаас гадна олон өвдөлтийг арилгаж хэвийн болгох арга юм.

Энэ арга нь цэргийн анагаах ухаанд ашиглагддаг юм. Энэ нь энгийн эмнэлгээс ялгаатай бөгөөд өвчнийг маш хурдан арилгах,маш хурдан хөл дээр босгох хууль үйлчилэх ёстой байдаг. Даралтаас гадна нурууны өвчин болон бусад өвдөлт арилгана.

Хөлөн дэх гайхамшигт цэг

Даралтыг ганцхан цэг дээр дарж, бууруулах боломжтой

Энэ цэгийг “Мууг зайлуулагч” хэмээн нэрийддэг. Өдөр тутам хоёр хөлдөө 5 минут массаж хийх нь олон өвчин зовлонгоос таныг ангижруулна. Энэ цэг нь хөлний овгор ясны урд байрладаг, өвчтэй цэг юм.

Даралтыг бууруулах энгийн аргууд

Массаж – Шилэн хүзүүн дээр дарангаа удаан гулсах маягаар массаж хийх нь даралт бууруулахад нөлөөтэй.

Даралтыг ганцхан цэг дээр дарж, бууруулах боломжтой

Уксусаар жин тавих – Хоёр хэсэг даавууг алимны эсвэл ердийн уксусанд норгож хөлийн уланд 5-7 минут байлгана. Үр дүн бага байвал давтан хийх боломжтой юм.

Цангис – (клюква) Энэ нь жимсний шүүс,зөгийн балтай хольсон бэлдмэл юм. Үүнийг бэлтгэхдээ 100 грамм шүүсэнд 100 грамм зөгийн бал хийж хутгах бөгөөд нэг цайны халбагаар өдөрт гурван удаа ууна. Энэ арга нь архаг даралт ихдэлттэй хүнд тохиромжтой.

Цэгэн даралт иллэг

Долоовор хуруугаар чихний гэдэсний ар дахь хонхорхойд дарна. Дараа нь босоо шугамаар эгэмний дунд хавьд ирэхээр доош нь хуруугаа явуулна. Ингэхдээ хүчтэй дарах шаардлагагүй. Энэ аргыг хоёр талдаа 8-10 удаа хийнэ. Массаж хийхээсээ өмнө ба дараа нь даралтаа хэмжиж үр дүнг нь үзээрэй.

Эх сурвалж. Фитхакер

Монгол Улсад зүрх судасны шалтгаант нас баралт 10 мянган хүн тутамд 20.91 хувьтай байгаа нь нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Жилд дунджаар 5000 орчим хүн тархины цус харвалт өвчинд нэрвэгдэж, 59.6 хувь нь нас бардаг аж. Харин зүрхний цочмог шигдээсийн улмаас 2269 хүн өвчилж 875 хүн хорвоог орхижээ.

Эдгээр өвчнийг эрт оношловол бүрэн эмчлэх боломжтой. Гэвч манай улсын хүн амын дунд тогтмол эмнэлгийн үзлэг, оношлогоонд хамрагдах нь харьцангуй бага байдаг төдийгүй цусны даралт ихэссэнээ мэдэлгүй явсаар өвчнөө хүндрүүлэх нь олон. Тиймээс таны биед дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай цусны даралтаа хэмжиж, эмчид хандаарай.

Сэтгэл тавгүйтэх, хэт стресстэх

Хамраас цус гарах

Ядарч сульдах

Хараа муудаж, бүрсийх

Цээж хөндүүрлэх

Зүрхний цохилт хэвийн бус болох

Удаан хугацаанд цусны даралт ихсэх нь эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулна. Тухайлбал:

Зүрхний өвчний суурь болж, зүрхний титэм судсыг гэмтээснээр зүрхний шигдээс, зүрхний дутагдал, гол судас хагарах, судасны хатуурал зэрэг өвчний шалтгаан болно.

Цус харвах

Бөөрний дутагдал

Хараагаа алдах

Ой санамжаа алдах

Уушгинд шингэн алдах

Ангина буюу гүйлсний цочмог үрэвсэл

Хоёрдугаар зэргийн артерийн судасны өвчлөл

Цусны даралт ихсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс

Хөдөлгөөний дутагдал

Тогтмол хөдөлгөөнтэй байснаар эрүүл мэндэд олон талаар ач тустай. Зүрх хэвийн ажиллаж, цусны эргэлт хэвийн хэмжээнд байхад ихээхэн нөлөөтэй. Идэвхигүй, хөдөлгөөнгүй амьдралын хэмнэл нь цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, цус харвалтын үндэс суурь болдог.

Буруу хооллолт

Байнга түргэн хоол идэж, газтай ундаа уух нь яг л өөрийнхөө биеийг хогийн савтай зүйрлэсэнтэй адил. Жимс, хүнсний ногоо, уураг, амин дэмээр баялаг эрүүл хүнс хэрэглэж, ундааг усаар орлуулж хэвшээрэй. Өндөр илчлэгтэй, өөх тостой, давс ихтэй хоол, мөн чихэрлэг хүнс ихээр хэрэглэдэг бол даралт ихсэх нь тодорхой юм. Эрүүл урт насалъя гэж боддог бол зөв хооллох дадал суулгаарай.
Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх

Согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихсэхэд шууд нөлөөлдөг. Түүнчлэн согтууруулах ундаа нь зүрх зогсох, цус харвах, зүрхний хэм алдагдах өвчинд хүргэдэг.

Цусны даралт ихсэх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Цусны даралт ихсэх өвчин тухайн хүний нас, хүйсээс шалтгаалан харилцан адилгүй илэрдэг. Эхлээд эмчид үзүүлж өөрийн даралт хэд байгааг тогтоолгож, ямар ангилалд орохоо мэдэж аваарай. Цусны даралтыг зохицуулах энгийн боловч үр дүнтэй хэд хэдэн арга бий.

Үүнд, эрүүл хооллох, давсны хэрэглээгээ хянах, хөдөлгөөнтэй идэвхитэй амьдрах, биеийн дасгал хөдөлгөөн хийх, стресс бухимдлаа удирдаж, даван гарч чаддаг байх, тамхинаас хол байж, согтууруулах ундааны хэрэглээгээ зохистой түвшинд байлгах зэрэг багтана.

Судлаачид магни, кали, кальци агуулсан бүтээгдэхүүнүүд нь цусны даралт бууруулдаг болохыг тогтоожээ.Үүнд, цагаан вандуй, киви, тоор, банана, улаан чинжүү, чихэрлэг төмс, авокадо, цэцэгт байцаа, хүрэн манжин багтдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *