Uncategorized

Яншуй чихрийн шижин, цусны өтгөрөл зэрэг өвчинд онцгойлон тустай. Хэрэглэх заавар. ХАДГАЛААД АВААРАЙ

ЯНШУЙ Яншуй – ЭР ЗОРИГ-ийн ургамал юм. Эртний Ромд тулааны өмнө гладитаруудад чухамхүү түүнийг өгдөг байжээ. Петрушка нь амин дэмээр их, мөн мультвитамины химийн бодис Эпиол, Миристины ачаар сайн үйлчилгээтэй байдаг. Яншуй нь төрөл бүрийн мэдрэлийн булцууны үрэвсэл /неврит/, мэдрэлийн судас өвдөх өвчиний үед ардын эмчилгээнд хэрэглэгддэг. Иш навчны хэсгээс нь бол хамгийн хүчтэй үйлчилгээтэй нь түүний шүүс нь байдаг.Яншуйн ишний шинэхэн шүүснийх нь биологийн идэвх маш их байдаг болохоор нэг удаа уухдаа 1 хоолны халбагаас илүүг уухын хэрэггүй.100 грамм яншуйн үндэсийг 1 литр сайн улаан дарсанд хийгээд 3-4 долоо хоног тавина. Ингээд л ахимаг насны хүмүүст тохирох универсиал эм бэлэн болж байгаа юм. Тэрбээр цусыг шингэрүүлж, өвчтэй зүрх, элэгний ажиллагааг хөнгөвчилж, гэдэс цанхайлгадаг ходоод гэдэсний замын янз бүрийн өвчин, гэдэсний халдвар, архаг цистит, сарын тэмдэг тогтворгүй болох зэрэгт сайн. Булчин агшилтыг тун сайн арилгаж, хүчилтөрөгч зөөж /гемоглобиныг/ нэмэгдүүлдэг. Яншуйг ардын эмчилгээнд зуу зуун жилээр хэрэглэж ирсэн бөгөөд голдуу биеийн дархлааг сайжруулах, хөлрүүлэх, шээс хөөлгөх, чийг бамыг арилгах, чулуу хайлуулах, өвчин намдаах, С амин дэмын дутагдлыг зогсоох, тэнхээ тамирыг сэргээх, цус алдах, давсаг үрэвсэх, бөөр, цөс чулуужих, зүрх хавагнах, гэдсээр хатгуулж базлах, гэмтэх бэртэх, хоолны дуршил сайжруулах, эрэгтэйчүүдийн түрүү булчирхай үрэвсэх, цусны даралт ихсэх, үе мөч өвдөх, цусны судсыг цэвэрлэх зэргийг эдгээхээс гадна ялаа шумуул, зөгийнд хатгуулахад хэрэглэдэг. Яншуйны био идэвхт бодис : Өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй , эмчилгээний хоол болон эмчилгээний шүүсэнд оролцдог. Хэрвээ яншуйн шинэ үндсийг зажилбал амны эвгүй үнэр дорхноо арилдаг. Хүнсний ногооноос хамгийн их амин дэм, ялангуяа С, фолийн хүчил, эрдэс давс, эфирийн тос 2-6%, тослог 22 % хүртэл агуулдаг. Яншуйны шүүс нь бие махбодын эд, эсүүдийн хүчилтөрөгчийн солилцоог сайжруулж, нойр булчирхай, бамбай булчирхайн ажиллагааг сайжруулахад сайнаар нөлөөлдгөөс гадна цусны судсуудыг, ялангуяа хялгасан болон артерийн судсуудыг бэхжүүлдэг ажээ. Яншуйны шүүс нь шээс, бэлгийн замын өвчнүүдийн эсрэг сайн нөлөөтэй, бөөр болон давсагны элс чулууг гадагшлуулахад тустай. Шээс хөөх үйлчилгээтэй учраас яншуйны шүүсийг нефрит, альбуминури, хаван зэргийг эмчлэхэд үр дүнтэй байдаг. Мөн нүдний өвчинг яншуй болон яншуйны шүүсээр эмчлэхэд сайн гэдэг. Яншуйны шүүсийг ашиглахдаа энэ бол их хүчтэй үйлчлэлтэй шээс хөөх хэрэгсэл гэдгийг мартаж болохгүй. Тийм учраас 30-60 граммаас дээш хэмжээтэйг дангаар нь ууж болохгүй, харин лууван, салаат, бууцай, цоохор майлз зэргийн шүүстэй хольж хэрэглэж болно. Тухайлбал: нүдний эвэрлэг бүрхэвч шархлах, болор цайх, коньюнктивит буюу нүдний холбогч эдийн үрэвсэл, офтальмия- нүдний бүрхэвчийн үрэвсэл, хүүхэн харааны өөрчлөлт зэрэг өвчнийг “яншуй-цоохор майлз-лууван”-гийн шүүсний холимогоор амжилттай эмчилж болно.“Яншуй-хүрэн манжин-лууван-өргөст хэмх”-ийн шүүсний холимог хэрэглэвэл эмэгтэйчүүдийн сарын тэмдэгийн алдагдлыг анагаахад тустай. Дээр өгүүлсэн бусад шүүсний адил ийм шүүс уух явцдаа өтгөрүүлсэн цардуул, саахар, махан хүнсийг хэрэглэхгүй байвал үр дүн нь их сайн. Бүсгүйчүүд минь, өдөр тутам эрчүүддээ салат, I, II хоолонд нь хачирлаж болгохгүйгээр өгч байгаарай. Эхнэр хүн, нөхрөө “хөглөж” урам өгөх тутам эр хүнээс амьдралын эрч хүч “Тестоэстоген даавар”ялгарч жинхэнэ эр хүн байж чаддаг юм шүү. Цус өтгөрвөл: Хоолондоо байнга яншуй хэрэглэдэг хүмүүс цусны өтгөрөл, өвчинд бараг өртдөггүй. Яншуй нь цусыг цэвэрлэдэг нарийн ногоо юм. Хятадууд яншуй “хатан ногоо” гэдэг. Дээр үед яншуйг зөвхөн язгууртнууд хэрэглэдэг байжээ. Элэг цөсний хямралтай бол , яншуй хоолондоо хэрэглээрэй. Ногоо бүхэн янз бүрийн аминдэм агуулж тэр чанар нь хүний биед аминдэм болдог. Яншуй: Эрхэмсэг амтлагч. Ялангуяа шєлтэй хоолыг гойд сайхан амт орууладг. Давсаг бєєрний євчин, ядаргаанд яншуйг эмийн журмаар хэрэглэсээр иржээ. Єдєр бvр яншуйтай хоол иддэг хvн хєнгєн шалмаг, тамир тэнхээ сайтай болдог байна. Яншуйг хоол хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд тустай төдийгүй түүгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг орлуулж болно. Гэрэлтсэн, гоё нүдтэй болохын тулд яншуйг жижигхэн хэрчинэ. Нүдээ аниад хэрчсэн яншуйгаа зовхин дээрээ тавиарай. Дээр нь чийгтэй марль эсвэл хөвөн тавих хэрэгтэй. 15 минутын дараа зовхио буцалсан бүлээн усаар угаана. Энэ гайхалтай маск мөн зовхины арьсыг чангаруулж, толигор болгодог. Харин доод зовхинд төмсөөр маск тавих хэрэгтэй. Түүхий төмсийг үрж, дээр нь 2 цайны халбага гурил, 2 цайны халбага сүү нэмээд холино. Ингээд маск бэлэн боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *